Зар, мэдэгдэл
Мэдэгдэл - Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатгах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан №05 тоот албан даалгаврын 1.4.4-т заасны дагуу Компанийн оффисын хурлын өрөө болон оффисын ариун цэврийн өрөөний засвар хийх ажилд үнийн санал ирүүлэх урилгыг хүчингүй болгосныг мэдэгдье.
ТОСК: Орон сууцанд оруулна гэх залилангаас сэрэмжлүүлж байна - “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль, журмын дагуу төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлдэг. Сүүлийн үед манай байгууллага болон албан хаагчдын нэрийг барьж, ТОСК-ийн байр бүтээж өгнө, орон сууцны бүртгэлд хамруулна гэх залилан эрчимжиж, олон хүн хохирогч болж байгаа тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна. “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол төсөл болон бусад төслүүд дээр ямар нэгэн урьдчилсан захиалга аваагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. “Солонго 1, 2” төсөл нь 2027 он хүртэл …
Мэдэгдэл - “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨҮГ нь Хан-Уул дүүргийн 10-р хороонд “Буянт-Ухаа 2-2” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “НЬЮ-ГЛОБАЛ ВЕЙЗ” ХХК-тай “Хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээ хэрэгжиж, цаашид хэвийн үргэлжлэх урьдач нөхцөлүүд биелэгдээгүй, “НЬЮ ГЛОБАЛ ВЕЙЗ ” ХХК-иас санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэж чадаагүй үндэслэлээр гэрээг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр албан ёсны мэдэгдэл өгч, захиалагчийн санаачилгаар цуцалсан болохыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.
Хайлтын систем тохируулагдаагүй байна.
Төрийн орон сууцны корпораци ТӨХХК