2026 оны 5 сарын 24
Хэрэгжиж буй төсөл

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.БАТСУУРЬ – Солонгосын Экспорт-импорт банкны монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Солонгосын Экспорт-Импорт банк (Солонгосын Эксим банк)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Пак Гван Үн-ийг хүлээн авч уулзан, Монгол Улсын барилга хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй Монгол, Солонгосын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ үеэр БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн санхүүжилтээр “Орлогод нийцсэн Солонго 1, Солонго 2 орон сууцны хороолол барих” төслийг хамтран хэрэгжүүлж, барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 19.6%-тай амжилттай хэрэгжиж байгааг суурин төлөөлөгч Пак Гван Үн төлөөлөгч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамт олонд талархал илэрхийлэв.

Солонгосын Эксим банкны зүгээс Зээлийн ерөнхий хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа дурьдлаа.

Талууд хөдөө, орон нутагт инженерийн хангамжийн бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх үүрэг бүхий хамтарсан баг байгуулж, цаашид хэрэгжих төслүүдийн чиглэлийг тодорхойлж, нарийвчлан судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар тогтов.

ТОСК тухай

Төрийн орон сууцны корпораци ТӨХХК

DJDT

History

Versions

Цаг

Settings from tosk.settings

Headers

Request

SQL queries from 1 connection

Static files (0 found, 22 used)

Templates (3 rendered)

Alerts

Cache calls from 1 backend

Signals

Community